Энэ нийтлэл миний хобби ба бас найзын минь тухай мөн бас бус зүйлсийн талаар.
Арван жилд 6-р ангид байхад шугам зургийн хичээл орж байсан санагдана багш нэг жижигхэн Зил-130 машины загвар оруулж ирж бид нарт үзүүлж билээ, би гэдэг нөхөр хараад л шууд л шохоорхсон яаж ингэж хийдэг байна гээд л үнэхээр сонин санагдаж байсан бид нарын амьдрал дээр байдаг зүйлийг яг тэр чигээр нь жижигхэн болгоод хийчихсэн.Багш асуулаа ийм загвар хийх сонирхолтой хүүхэд байна уу дугуйлан нээгдэж байгаа гээд л.Тэр орой нь хичээл тараад багштай уулзаж энэхүү дугуйланд явах сонирхолтой байгаагаа хэлээд дараа өдрөөс нь явж эхэллээ эхэндээ ч яахав юу ч мэдэхгүй бага байхдаа л цаасаар машин хийж тоглож байснаас биш тэгэж айхтар төмөр модоор юм хийж үзээгүй л байлаа.Эхлээд бид нарт машины зураг өгч за энийг цаасаар хийх даалгавар өгөв бас нэг багш нь орж ирээд "Цаас бол төмөр, цаасаар хийгээд сурчихвал төмрөөр хийх амархан " гэж хэлж билээ би тухайн үедээ ойлгоогүй ч дараа нь сайн хийдэг болсон хойноо үнэхээр үнэн үг байсныг мэдэж билээ.Хэдэн сар хийлээ бид эхэндээ олуулаа байсан хүүхдүүд улам цөөрсөөр л байсан сүүлд нь би ганцаараа үлдсэндээ, Тэд нарыг шантарсан эсвэл сонирхолгүй болсон эсэхийг би хэлж мэдэхгүй.Хэдэн сар машины дүр хийж байгаад нэг тэмцээн болох дөхөв бас л тэмцээн нь ямар хуу болдог ямар ч төсөөлөлгүй байж билээ.Энэ их хэцүү хобби шүү бид машин хийхийн тулд хогийн цэг ухдаг байлаа яагаад гэвэл машины загвар хийчихээр төмөр байдаггүй байсантай холбоотой.Би тэр үеэс л хүн хийж байгаа ажлынхаа төлөө явж байгаа бол бусдаас ичих хэрэггүй гэдэг зүйлийг ойлгож авсан юм.Эхэндээ ч эвгүй л байсан нэг удаа багшдаа ч хэлж үзлээ би сургууль дотор хог түүдэг хүн шиг хэдэн молоконы лааз бариад явахаар хүмүүс шоолоод байх юм гэж тэгтэл багш чи юундаа ичээд байгаа юм юу ч хийж үзээгүй хүүхдүүдээс ичээд байх хэрэг юу байгаа чи бол урдах зүйлийнхээ төлөө зүтгэж яваа хүүхэд тийм зүйлээс ичих хэрэггүй гэж хэлж билээ, энэ үг нь их тод санагддаг.Хэдэн тэмцээнд ороод ганц хоёр медальтай болов бас л туршлагжиж л байлаа тэгэхдээ маш сайн загвар хийж чадахгүй л байлаа.Багш намайг |Энхбаяр| гэдэг хүний нэр хэлээд гэрийн хаягийг нь зааж өгөөд за энэ хүн дээр очоод хийж байгаа зүйлээ харуул зөвлөгөө ав гэж хэллээ.Би ч бөөн хоббитой нөхөр яахав давхиад очлоо Тэр хүн маань сүүлд миний сайн найз мөн ах маань байсан юм.Би 16-р хороололд амьдардаг ах маань чулуу овоонд амьдардаг байсан би ч урагшаа уруудаад орчихдог байлаа.Анх уулзаад тухайн үедээ "Hummer h1" гэдэг машин хийчихсэн өөрийгөө овоо юм хийдэг нөхөр гэдгээ харуулахаар очив хэхэ лаг бардам нөхөр тэгээд машинаа үзүүллээ за ер нь юм хийхээр хүүхэд байна гэж хэлсэн нь надад их урам өгч билээ.Тэгээд за би чамд нэг загвар үзүүлэе гээд нэг Супер Маз гээд машин үзүүллээ би ч тэр загварыг хараад ёстой ухаан алдцангүү загвар гэж ийм юм байдаг юм байна гэж бодоод нөгөө муу хийсэн машинаа хараад ичиж үхэх дөхөж билээ.Машин хийж байхдаа мэдэхгүй чадахүй зүйл гарвал давхиад л очино их ч залхаадаг байждээ, Шөнө 11 болж байхад бороотой байсан ч хамаагүй давхиж очоод хаалгыг нь нүдээд орж юм асуудаг байсан.Бас л соёлгүй нэгэн байсан байж шүү би хэхэ, намайг яахавдээ юм хийж яваа хүн юм болохоор нь юм хэлдэггүй байсан байлгүйдээ.Хэдэн жил өнгөрч би гэдэг хүн бас нэг үеээ бодохнээ овоо загвар хийдэг хүн болсон байлаа.Хамгийн сүүлийн төгсөх жилээ улсын аварга т орох болов энэ үед л би хамаг хүчээ гаргасандаа 12 сард тэмцээний удирдамж ирж тэмцээндээ бэлдэж эхэлэв, Тэр үед ямарч байсан ганц дуртай математикийнхаа хичээлийг хийгээд бусад хичээлээ үнэхээр хийж чадаагүй тийм цаг ч олдохгүй байсан юм.Эхний ганц хоёр сар ч яахав гэрлүүгээ харьж хийнэ сургууль дээрээ хийн сүүлийн гурван сар нь бараг сургууль дээрээ амьдарсандаа.
Тэмцээн гэж бас л хогийн юм болно миний 5 сар нойр хоолгүй хийсэн бүтээлийг маань шүүгчид гэж хэдэн нөхдүүд мөн ч сайхан шүүсэндээ, За тэр ч яахав тэр нэгдүгээр байр гэдэг т нь их л олон бай шагнал сургуулийн хуваарь багтдаг юм билээ.Тэгэхдээ би ямар ч байсан шилдэг бүтээлийн өргөмжлөлийг нь авж хамгийн сайн загвар болсон гэдгээ харуулсан.Угаасаа тэр нэгдүгээр байранд нь орсон бол би өөрийнхөө сургуульд ороо ч үү үгүй ч үү өөр сургуульд давхицан тууж магадгүй юм гэдэг сонин.Арван жил Математикийн сонгонд суралцсан минь их л хэрэг болсондоо үнэхээр сүүлийн төгсөх жил надад ганц хийж байсан хичээл минь энэ байлаа.Тиймдээ ч сургуулиа авч чадсан.Сүүлд их сургуульд орсон хойноминий найз надаас тусламж хүсч билээ, |Энхбаяр| найз маань дунд сургуулийн технологийн багшаар ажилладаг байв, тиймээс хэдэн хүүхэд тэмцээнд бэлдэж байгаа тиймээс зарим нэг зүйлд туслаач гэж хэлэв би ч яахав хэдэн нөхдийнхөө төлөө юуг ч хийхээр нөхөр хичээлээ таслаад хэд хоног тусалсан.Сүүлд би сонирхолоороо нэг машин хийж байгаад найзтайгаа очиж уулзаж ярилцдаг байлаа.Нэг өдөр бид хоёр цалин нь буугаад нэг газар орж жоохон юм ууж билээ, надад байгаа юмаараа тусалдаг сайхан анд мөн ах минь ч байсан.Найз маань хүүхдэд их хайртай хүн байсан сурагчидтайгаа пирошки хувааж идээд явдаг хүн байж билээ тийм хүн ховор.Нэг өдөр орой алхаад явж байтал хамт ажилладаг нэг архи овоо уудаг нөхөртэй таарав найзыгаа ажилаа хийж байгаа юу гэж асуутал надад өөд болсон талаар нь хэлсэн, Хүн лав тийм зүйл болоход ерөөсөө итгэдэггүй юм билээ би хэд хэд лавлаж асуусан надад утасруу залгачихмаар л санагдаад байсан үнэхээр хэцүү байсан.Тэгэхдээ найзынхаа дуртай байсан энэ техник спортыг Монголд хөгжүүлнэ гэж амлая, одоогийн байдлаар энэ төрөл үнэхээр хэцүү байгаа маш муу түвшинд очсон.
Би улсын аварга болохоос яг долоо хоногын өмнө шантарсан би яах гэж энэ зүйлийг хийгээд байгаа юм бол хүүхдүүд гэртээ сайхан унтаж амраад бусдын адил бүх хичээлдээ суугаад хүүхэд насаа тоглож наргиж өнгөрүүлж байхад би гэж нөхөр хонон өнжин энэ төмрийг хийх ямар шаардлага байнаа гэж бодож байсан үнэхээр шантрахаар байсан би өдөр 2-3 хан цаг л унтаж байсан 4-7 цагийн хооронд учир нь 7 өнгөрөөгөөд нөгөө хичээл орох учраас би унтаад байж болохгүй.Тэгэхдээ би нэг ч удаа би энийг хйихээ болилоо гэж багшдаа болон бусдад хэлж байгаагүй.Ямар ч байсан энэ зүйлийн эцсийг нь үзсэн, магадгүй намайг дэмжиж тусалдаг ангийнхан минь байсан болохоор би тэр хүмүүсийн итгэлийг алдахыг хүсээгүй байх.
Миний муу найз ч надад тусалж байсан бас нэг өөр сургуулийн таньдаг багш маань надад их тус болсон сүүлд бодоход би ганцаараа хийчихээгүй маш олон хүний тусламж, болон сэтгэлээс бүтсэн машин болсон байнлээ.
Амьдрал үргэлжилсээр муу найзыгаа дурсаж л сууна, анх мэргэжлээ 7 р ангид байхдаа тодорхойлж билээ.Тухайн үед компьютер гэж зүйл надад байгаагүй тул хүн амьтнаас эрж суран байж ахаасаа пэнтүм 2 гэдэг компьютер олоод нөгөөдхөө авчаад их баярлаж билээ.Тэгэхдээ надад компьютерийн талаар төсөөлөл маш бага байсан юм.Сайн зүйл мэдэхгүй болохоор нэг мэдээлэл зүй гэсэн ногоон өнгөтэй номыг олж аваад алгоритм болон паскал хэлний талаар судалж билээ.Жил гаран уншиж судалсан тэгэхдээ би үнэхээр яах учраа олохгүй л байсан юм манай мэдээлэл зүйн хичээл тийм ч олигтой ордог байгаагүй осолдохгүй л шивж сурч билээ хэхэ.Нөгөө муу компьютертайгаа 3 жил болсондоо тухайн үедээ компьютерийн хэрэглээний мэдлэгтэй програмчлалын бага сага төсөөлөлтэй байсандаа.Миний одоо байгаа ганц зорилго бол энэ хэн ч цаана үл гарч чадах мэргэжлийнхээ өөрийн очиж чадах тэр хэмжээнд тултал суралцана гэсэн зорилго минь байна, авъяас л дутдаггүй юм бол ямар ч байсан хичээл зүтгэлээр бол дутахгүй шүү.Их сургуульд ороод бөөн их зүйл мөрөөдсөн амьтан л орж билээ би суралцсаар л байлаа одоо ч гэсэн суралцаад л байна тэгэхдээ би сургуульд сураад үнэхээр сайн дадлагажиж туршлагжсан мэргэжилтэн болно гэдэгт эргэлздэг жолооч хүнд жолооны үнэмлэх хэрэг болдог шиг амьдралд надад диплом л хэрэгтэй юм шиг байгаан.Энэ тал дээр би буруу бодож мэднэ.Тэгэхдээ эцсийг үзээд дуусгана.
Амьдралын хэв маяг: Би уг нь их хариуцлагатай ажил хэрэгч хүн болохыг боддог.Гэвч миний амьдралын хэв маягаас болоод төлөвлөгөөгөөрөө амьдрах биш амьдралдаа төлөвлөгөөгөө таруулан амьдрах цаг үе болоод байна гэхдээ бага багаар төлөвлөгөөнд оруулан амьдарч байгаа нь сайшаалтай, нэг л өдөр сайхан жигдэрсэн амьдралтай болох байх гэж бодох юм.
болно доо :)
ReplyDeleteБаярлалаа :)
ReplyDelete