Dec 18, 2011

Мэдэхгүй

Амьдрал шал дэмий зүйл бичих нь ч дэмий зүйл цаг хугацааг үр.

Би сүүлийн үед бодох боллоо цагийг дэмий үрэх гэдэг цагийг дэмий үрэх гэж юу гэсэн үг юм бэ цагийг үрнэ гэж юу гэсэн үг вэ цаг хугацааг бид үрдэггүй цаг хугацаа өөрөө өөрийгөө үрдэг.Бид юу ч хийгээгүй нөгөө дэмий өнгөрөөх тэр бид нарын буруу биш үнэн би тэгэж бодсондоо ч биш цаг хугацаа тэгэж бодсон цаг хугацаа өмнөхөө гүйцэх гэж гүйсээр байгаад өөрөө үрэгдэнэ.Цагийг дэмий үр дэмий зүйлд үр ном унш фэйсбүүкээр аял твиттер дээр хүссэнээ бич 160 аас хэтэрвэл ахиад л биччих хуваагаад л бич, гүүглээс юу ч хамаагүй хай ол олсоноо бусдад олж өг өөрөө ч ол.цаг хугацаа барьж болдоггүй новш.бариад ч яахын.Өөрийнхөө цаг хугацаанд битгий баригд эрх чөлөөг битгий мэдэр тэр чинь угаасаа байдаггүй юм яг үнэндээ цаг хугацаа ч гэж байдаггүй юм. Юу ч байхгүй. Хэхэ тэгэхдээ нөгөө зовлон гээч зүйл нь бол байгаад байгаа юм шиг байгаамдаа.

Баялаг цаг хугацаа бидний баялаг мөн үү бид л цаг хугацааны баялаг цаг хугацаа бид наргүйгээр уйдаж үхнэ үхвэл сайн л биз.бид нар өөрсдөө зохицуулдаг цаг хугацаатай болно хаха.Бид нар мөн цаг хугацаагүй уйдаж үхнэ үхвэл сайн л биз.Бид мэтийн паразитуудад авгалдай шиг амьдрах боломж олдоно.Агуу хүмүүс л гэх юм агуу хүн гэж байдаггүй агуу гэдэг үг ч байхгүй тэгэхлээр хүн гэж бол байнаа байна.Шал тэнэг логик Энэ тархийг ашиглаж яах гэж байгаа юм бол ашиглах ёстой учраас л ашиглах ёстой.Бид нээс өөр ертөнц байна уу би лав байна гэж боддог угаасаа байж л таараа харин тэд биднийг байдаг гэдэгт итгэдэг болов уу итгэж байгаа бол тэд бидэнтэй адилхан юм харин байхгүй гэж боддог бол тэд өчүүхэн юм хэрвээ байдгийг маань мэдчихсэн бол нөгөө лаг маг нь .

Хувь тавилан минь Миний үзсэн амьдрал надад багдаад байна уу ахиад илүүг үзүүлмээр байна уу тамламаар байна уу чи надад тэгэж бодуулж чадахгүй юм чинь би чамд тамлагдахгүй.Харин ч жаргана тэгэхдээ би тэр жаргалыг нь мэдэхгүй юу ч байдаг юм бодуул гоё л байдаг байх

бөөрөнхий бөөрөнхий эсвэл гёоид хэлбэр билүү шал тэнэг орос үг.

Хааяа тагнуулын ном унших дуртай яагаад ч юм тэд л жинхэнэ амьдралаар амьдраад байх шиг санагдаад байна Жинхэнэ кино жинхэнэ жүжиг баригдвал муу тагнуул гэхээсээ илүү онигоо болно.Онигоо болох нь ч тагнуул юм билүү хэн мэдлээ.

Би 2 цагийн дараа шалгалттай би цагаа үрж байна би унтах цагаа үрж байна.Эсвэл харин ч цагийг үрээгүй байж мэднэ.


Хэтэрхий олон ном уншвал солиорно гэдэг нь болдог бололтой.Олон гэдэг нь хэд үү миний хувьд лав одоохондоо 1000 орчим л болоод л байна тэгэхдээ цагаан солиоо гэдэг л лав биш байх.Ядаж нэг чиглэлийн ном уншвал про гээч нь болох болов уу хэхэ тэгэхдээ мэдэхгүйээ.

Тэгэхдээ яагаад ч юм Ахынхаа бичсэн "Хун зун 2" гэдэг номонд учиргүй дуртай яагаад ч юм мэдэхгүй яг үнэндээ бол үнэхээр мэдрэл ном тэгэхдээ би уншихээр нэг л өөрийгөө нөгөө олно гээч нь л болж байгаа юм шиг санагдаад байдын.

Хичээл зүтгэл энэ бас их хэцүү ер нь миний бодож байснаас лав хэцүү юм билээ би 2 сар өдөрт дунджаар 3-5 цаг унтдаг үлдсэн хугацаанд нь юм хийдэг байлаа хийгээд л байсан хийгээд л байсан би хийж байхдаа шантраагүй мөртлөө түүний үр дүнг үзсэн хойноо шантарч билээ.Хэрвээ түүний үр дүн нь эерэг байсан бол нөгөө гоё моё амьдрал нь ирэх байсан болов уу мэдэхгүй тэгэхдээ би бууж өгөхгүй би хийж байгаа бүх зүйлдээ дуртай яагаад гэвэл би дургүй зүйлээ бараг хийдэггүй учраас.


Би нэг гадаад нөхрийн амьдралын төлөвлөгөөг нь яагаад ч юм уншиж билээ надад л лав ёстой мэдэхгүйээ л гэж хэлмээр санагдсан, Би төдөн нас хүрээд машин авна мотоцикл авна дараа нь байшинтай болно дараа нь төдөн насандаа өөр орнуудаар аялна ч гэнүү үнэн мэдрэл тэгэхдээ хүнийг шүүмжилж байдаг би ч тэнэг.Би Монголчуудаа магтах дуртай яагаад ч юм үнэхээр л агуу санагдаад байдаг тэгэхдээ агуу гэж байдаггүй гээд би дээр хэлцэн тэгэхлээр тэр чигээрээ тэнэгтэнэ гэсэн үг биш.Эсвэл миний хэдэн таарсан гадаадууд тийм сонин нөхдүүд байсан юм уу хажууд нь Монголчууд бол жинхэнэ хүн.зүгээр л хүн.

Нэгэн найздаа хүнд боломж гэж байдаг бол тэрийгби өөрийнхөө хязгаарт хүртэл нь найздаа өглөө тэгсэн байдаггүйээ сэтгэлгүй новш.би сайн найз биш байж болноо тэгэхдээ надаас илүү найзыг олоорой гэж ерөөедөө.Муу найздаа юу ч хэлэвдээ чи дараа намайг биш юм аа гэхэд ядаж өөрийгөө нэг тольдоод үзээрээ эсвэл хэрэггүй тэр чигээрээ л бай наадах чинь бараг дээр хүний хэлдэгээр сайн хүн байгаад хэрэггүй тийм болоод ч хэрэггүй.

Би лав мелодрам кино үзэх дуртай гоё л байдын бусдыг нь бол яахав ганц хоёр удаа үзнэ харин нэг үзмээр санагдсан киногоо давтаад үзээд л баймаар санагддаг ер бол үзээд л байдын.Хүнээс уйддаггүй хүнээс хүн уйддаг бололтой.

Нэгэн эмэгтэйд хэрвээ хувь тавилан гэж байдаг бол би лав байдаг гэж боддог нэгнийхээ үс цайрахыг харах байлгүй дээ.
Би лав хүнд гомдож чадахгүй юм билээ гомдоод ч яах юм.Харин хүнийг гомдоохгүй л юм сан гэж бодох юм тэгэхдээ гомдоож л байсан байлгүйдээ

Хүн амьдралд дөжрөөд ирэхээрээ хувь тавилан гээч юм байдаг гэж итгэдэг л болдог юм билээ.

энэ ямар ч зүйлд хүрэхгүй хүрээд ч хэрэггүй
өөртөө зориулав та харин өөрийнхөөрөө л бай ажилаа хий хүмүүсийг хайрла автобусанд суу машинтай бол машиндаа суу найзуудтайгаа сайхан цагийг үр.Цагийг үр
Заза жоохон унтаж байгаад босохоос .

0 comments:

Post a Comment