
Блог болон сэтгэлдээ нэг салхи оруулахуй .
Ойлголцол энэ бол амьдралын маш том салшгүй нэг хэсэг.Хүмүүс ойлголцохгүй бол энэ хорвоо дээр харилцаа байхгүй болно, тэгэхлээр ойлголцохын тулд мөн харилцах хэрэгтэй.Тэгэхлээр хүнд харилцан ойлголцохын тулд яах ёстой вэ.Хүн бусдыг ойлгодог байх хэрэгтэй мөн бусдад өөрийгөө ойлгуулдаг байх хэрэгтэй тэгэж гэмээн бусадтай ойлголцоно.Харин ойлголцож чадсан нөхцөлд амьдрал сайхнаараа.Энэхүү сайхан амьдралын хажуугаар үл ойлголцол гэж байна, энэ нь ч мөн хэд хэдэн талтай, үл ойлголцсон эсвэл үнэхээр ойлголцохыг хүсээгүй за тэгээд л явж өгнө дөө эсвэл хүнийг хүнд буруу ойлгуулах гээд л, мөн хүмүүст өөрийгөө буруу ойлгуулах гээд л за ёстой янз бүрийн цагт янз бүрийн тохиолдол ямар ч газар тохиолдож болох буруу ойлголтууд, үл ойлголцолууд эдгээр нь ямар ч буруу үр дагаврыг авчрах чадвартай.
Миний харах зарим хэсэг жишээ нь би компьютертайгаа харьцдаг би түүнд юу хэрэгтэй байгаа яах ийх талаар тушаана хэрвээ би түүнд өөрийгөө зөв ойлгуулж харин тэр намайг ойлговол бидний харилцаа хэвийн байна.Зарим үед би тэр компьютероо ойлгохгүй тэрний тулд би түүнийг судалдаг, хааяаа би тэрэнд өөрийгөө ойлгуулж чадаагүй мөртлөө буруугаа түүнлүү чихэж түүнийг хааяаа аваад шидчихмээр санагдана.Энэ бол зүгээр л нэг жишээ
Дээр хэлсэнчилэн түүнийг ойлгохгүй бол түүнийг ойлгохын тулд судлана.Зарим үед энэ нь бүүр долоон дор юм болох нь бий ойлгох биш шал буруу ойлгох ч юм уу.Мөн энэхүү ойлголцолд цаг хугацаа нөлөөлөх нь ч бий хүмүүс ярьдаг надад цаг хугацаа хэрэгтэй байна ч юм уу хүмүүс ойлголцохын тулд шууд нэг хэлээд бас ойлголцдоггүй бололтой, харин ч зарим үед ойлголцоход ихээхээн тэвчээр цаг хугацаа тус болох нь ч бий.
нэгэн жишээ:
Миний хувьд хааяа хүнтэй харьцахаасаа илүү муу дөрвөлжин хар-тайгаа харилцах нь их юм програм гэдэг бол тухайн компьтертэй ойлголцох нэг жишээ.
Би програм бичнэ гэдэг бол програмчлалын алгоритмуудыг бүрэн төгс ойлгож тухай хэлдээ тохируулан уран чадварлагаар хөрвүүлэн бичиж түүнээсээ улбаалан сэтгэж шинэ шинэ аргачлалуудыг гаргаж сайн програм бичих ёстой гэж боддог байлаа.Тэгтэл нэг найз болон нэг ах маань надад дуу нэгтэйгээр програм бичнэ гэдэг бол тухайн програмчлалын хэлээрээ сэтгэж тухайн хэлээ ойлгосны үндсэн бичигдэн гарах програм бол жинхэнэ сайн програм болно гэлээ.Ерөнхийдөө миний хувьд дээрхийн аль нэгээр биш тухайн програм ямар гэдэгээсээ шалтгаалж яаж бичих аргачлал нь өөр байх ёстой болов уу гэж бодсон гэхдээ дээр 2 аргыг хоюуланг нь ч нэвтрүүлэх нь зөв.үүний адилаар
Хүнтэй эхний аргаар ойлголцоно гэдэг бол ямар нэгэн шалгарсан, энгийн харилцааг тухайн хүнд тохируулан харьцах, дараах арга нь тухайн хүнийг таньж мэдэхээс эхлүүлээд магадгүй тэр хүнтэй харилцан ойлголцохын тулд тухайн хүн шиг сэтгэж, түүний хэлээр ярьж сурж тухайн хүнтэй хамгийн сайн ойлголцож чадах байх гэж бодов.
Энэхүү ойлголцол хэмээх харилцааны талаар болон түүнээс гарах үр дагаврын талаарх сургамжит кино, жүжиг болон хошин шог ч байх юм .Зарим үед хүмүүс маш эвгүйгээр ойлголцох нь ч бий хэхэ тэгэхдээ ойлголцдог шүү.Зарим хүмүүс хэрэлдэж байж нэг юм ойлголцоно, эсвэл тохирно, эрчүүд зодолдоно тэгэж байж ойлголцох тохиолдол бий, тэгэхдээ ямар ч байсан буруу худлаа ойлголттой байснаас тэр ойлгох зүйл нь сайн ч бай муу ч бай би мөн чанараар нь бодит байдлаар нь ойлгосон нь надад заримдаа дээр байдаг.
Ер миний хамгийн дургүй зүйл хүнийг хүнд буруу ойлгуулдаг болон хүмүүсийг буруу ойлголцуулдаг нөхдүүд буюу нэг ёсондоо худлаа хов ярьж явдаг нөхдүүд буюу хор хутгагчид.
Харин хамгийн дуртай зүйл бол хүнийг таньж мэдэх болон хүнийг ойлгохдоо би үнэхээр жаргалтай байдаг.Хүнийг ойлгож амьдарнаа !
зарим хүмүүс харцаараа ойлголцдог :)
ReplyDeleteнээрээ наад чинь бас их чухал хэрэгсэл байгаа юм шиг байгаан
ReplyDeleteТаны зохиолыг Монгол бичгээр буулгаж нийтлэсэн. Баярлалаа.
ReplyDeletehttp://www.holvoo.net/gerelbaatar
http://www.mglblog.net/blog/view.asp?msID=16475&msLogID=323271
Миний блогыг уншсан танд баярлалаа.Мөн нийтлэлийн эх сурвалжыг оруулаарай.
ReplyDelete