Jul 26, 2010

Өөрийгөө танихуй

Энэ дэлхий ертөнцийн бүхий танин мэдэхүйг танихын тулд эхэлж өөрийгөө танин мэдэх ёстойг нилээн дээр ойлгосон боловч одоог хүртэл олигтой таньж мэдсэн
юм алга .магадгүй анатоми судалж эд эрхтэнээ судалж байснаас түрүүлээд энэ махыг удирддаг тархинаасаа хайсан дээр болов уу .
ганц сайн ойлгосон зүйл чи өөрийгөө таньж мэднэ гэдэг бусдыг таньж мэдэхийн нэр гэдгийг .
жишээ дурдсан нь :
2009 оны ерөнхийлөгчийн сонгууль болж байсан санагдана тэр үед аз таарч сонгууль өгөх нас минь хүрсэн байв .тэр үед ерөнхийлөгчид нэр дэвшсэн ХУ нам Ардчилсан нам хоёрын бөх нэг нэгийгээ амлан босч барилдсан билээ .харин энэ барилдааны дүрэм нь яг л рэп бүжгийн шилдэг баг шалгаруулах мэт үзэгчидийн
хир чанга алга ташилт авсан бөх нь ялах учиртай юмсанж.тэр үед би ХУ намын бөхийг дэмжиж байсан санагдана.
тэр үед би овоо шийдвэр гаргачих зорилготой тэр хоёр хүнийг одоо бодоход хувь хүн талаас нь маш их харсан сан тэгэхдээ анатоми талаас нь биш нөгөө махыг нь
удирддаг тархийг нь харж байж нэг юм сонгосон .одоо би тэр хэн нэгнийг муулаад нөгөөг нь магтах гэсэн юм биш тэрнээс хойш улс төрийн талаар бага сага ойлголт цуглуулж .Их сургуульд орж Монголын түүхийн хичээлийг нилээн өөр өнцгөөс нь заалгуулсан минь энэ хогийн улс төр гээч зүйлийг өөрийн эрхгүй сонирхох болсон минь удахгүй цагаан болох одоогийн бор шаргал үсээ судалсанаас эхтэй .Бүх листэнд цуг хамрагддаг Хасаа гэдэг пассионар андын хэлдэгээр КтМС-д итгэхээр шийдлээ гэдэг шиг магадгүй одоогийн улс төрийн хүн ардтайгаа нээлттэй байх байдлыг харгалзан үзсэн ч хаалттай энэ цагт энэ хамааралгүй байж магад ерөнхийлөгчид нэг итгээд нэг дэмжээд үзэхээр шийдсэн .
-дүгнэлт :
магадгүй би өөрийхөө хэдэн бор шаргал үс ,хар толгойгоо судлаагүй бол энэ мэт улс орныг өөрчилж болох эргэлтүүд зөвхөн чи өөрийгөө танихаас хүртэл хамаарч бусдыг үзэх үзэл бүрэн өөрчилөгддөгийг харах жишээ байсан болов уу.

-үгүйсгэл болон үнэн байж магад :
миний дээр хэлдэгээр өөрийгөө танин мэдэх аялалыг хар багаасаа эхэлж судалж байх үед эгчээсээ асууж байсан сан.
өөрийгөө таньсан хүн гэж ямар хүн байдгийн ?
эгч: энэ ертөнцөд өөрийгөө таньж мэдсэн байдаггүй. гэж байсансан
ухаж ойлгохуй: магадгүй энэ ортой ч бас л оргүй л зүйл
өөрийгөө таньж мэдсэн гэдэг нь бүрэн төгс утгаар хэлсэн байх магадлалтай харин энэ үед тэгвэл тэр хүн өөрийгөө бүрэн биш ч гэсэн тодорхой хэмжээнд
таньж мэдсэн байх магадлал маш өндөр .
тэгэхлээр тэр үгүйсгэлд хүртэл таньж мэдсэн магадлал байгаа нь энэ үг ор худлаа байх магадлалыг дотороос нь оллоо .

-өөрийнхөө таньж мэдсэн зарим хэсэг :
би гэгч Монгол угшилын Монгол зүсмийн хүн надад Монголын гэх морь унаж чадахгүйгээс бусад бүх зүйлс шингээстэй бөгөөд удахгүй хөдөө очоод сурна,
тэгэхлээр надад Монгол хүн гэж маш чангаар хэлэх бүхий л шалтгааны маш өндөр хувь байна .үндэс угсаа нэг иймэрхүү .
үзэл баримтлал мөн л Монголын уужим тал шигээ сэтгэлтэй хүн гэж боддог ба дйилэнхдээ тэгэж харагддаг .бас нэг хувийн үзэлтэй юун :
жинхэнэ хүн бол бурхан учир юун яамар нэгэн хүний үзэл баримтлалд үл автагч байдаг зөвхөн бурхан юм ,би ямар нэгэн ......изм-д баригддаггүй шашин шүтдэггүй хааяа нэг Цой,Нирвана,Битлз сонсож энэ тэр болохгүй л бол өөр орны үзэл сурталруу өнгийдөггүй ,цор ганц хайртай хүн 1 байх түүнээс бусдыг харах ухаангүй тэнэг амьдрах ,математикт яснаас дуртай ба түүнийгээ хүсэл сонирхолд хөрвүүлэн компьютерчин гэдэг мэргэжлийг сонгосон түүгээрэээ эх орноо хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой ,хаа нэг бүр хааяа нэг амьдралын шаардлагаар 0 1 удаа худлаа ярьдаг ба тэр нь гарын хэдэн хуруунд багтана , амьдралдаа ахдаа нэг удаа новширсоноос биш түүнээс хойш эр хүн шиг мөн эр хүн байж ирсэн байх ч болно ,төрөлхөөс дайчин удамтайг мэдрэн боксын спортруу нэг л мэдэхэд орчихсон байсан (одоо тоглодоггүй),хааяа нэг мөнгөгүй болчихвол Internom дэлгүүр орж нэг үнэгүй ном уншчихдагыг юун нуухав ,эцэст нь дээд тэнгэрээс заяат хэмээн итгэдэг зүгээр хүн .

2 comments:

  1. Хэхэ миний нэр тэр дээр тууж явна. Бусдыг нь бол үнэндээ ойлгосонгүй :P

    Надаа бол яг одоо юу бодож байна, тэр л миний ИЗМ болж байгаа юм. Их хамелион энэ тэр шиг сонин нөхөр байгаа юм, бусад нөхдүүд ч гэсэн нэг ийм байдаг байх л гэж бодном.

    ReplyDelete
  2. хэхэ юу ч ойлгосонгүй юу тэгвэл чи хэн нэгэн хүний үзэл бодолд үл автагч өөрийнхөөрөө явагч сайн нэгэн болой .харин тэр хамелионы хувьд арай андуурсан боловуу үнэнч явах зүйл байна .шийдвэр гаргахад бас үр дүнг тооцох нь чухал байх гэж бодно

    ReplyDelete