Jun 23, 2010

Дотоод ертөнцрүүгээ root эрхээр орж аялсан нь цуврал no 1.

би гэгч сүнс энэ бие бодол санаа хоёрынхоо administrator нь юм болохоороо тэр бүгдэд таарах эрхийг тогтоож өгнө саяхан өөрлүүгээ root эрхээр хандаж аялал хийлээ


*Алдаа*
би алдаанаас айдаг хааяа алдаа гэдгээ мэдсээр байж хийж үзэж гарах үр дүнг харахыг яагаад ч юм хүсдэг гэхдээ л нэг голын усанд хоёр орж болхгүй гэдгийн адил алдаагаа ахиж үл
давтахыг хүснэ
нэгэн удаа аль дээр аав хөгжим сонсоод зураг зурж байна гэтэл тэр хөгжмөөр мэдэхгүй нэг зохиолын дуучин явж байлаа би тэр дуучин сонсоод надад үг нь үнэхээр авахын аргагүй
байгааг аавд хэллээ хариуд нь надад ийн хэлэв битгий бусдыг шүүмжилж бай
дандаа л ингэж байхын гэж хэллээ би хариуд нь хүн алдаагаа хэлүүлж шүүмжлэл авж байж л сайн дуучин болно гэж хэллээ
аав хариуд ийн наад дуу чинь тухайн гарсан цаг хугацаа орон зайдаа хүмүүст хүрж сонсох хүмүүс нь сонссон бүтээл гэнэ .

ойлголт тухай үед би миний зөв гэж бодож байсан ч үгүй байсныг дөнгөж сая л ухаарлаа хэдийгээр хүн алдаагаа бусдаар хэлүүлж шүүмжлүүлж байж сайн болох нь зөв боловч аавын хэлсэн
үгнүүдэд нилээн хэдэн философи явж байжээ
1.эр хүний хувьд бусдын алдааг хайж ажиглаж явна гэдэг утгагүй зүйл
2.хүмүүс ямар нэгэн зүйлийг хүлээж авахдаа өөрийнхөө ертөнцөөр өөрийнхөө бодол мэдрэмжээрээ хүлээж авдаг тиймээс миний харсан өнцөг ч бас өөр харин зарим нэг хүмүүсийн хувьд
бусдын ертөнцийг төсөөлж тэдний ертөнцөөр төсөөлөл авч мэдрэх явдал
3.хамгийн чухал буюу хүн өөрийнхөө алдааг бусдаар хэлүүлж засуулах явдал хэтэрхий бэлэн зэлэн тусламж байх болов уу өөрөөр хэлбэл хүсээгүй тусламж ч байж болох юм .
харин алдаагаа өөрөө хайж олох магадгүй санаандгүй олж ч болох өөрөө өөрөөсөө өөрөө олсон алдаа бол хамгийн
чухал түүнийг олсон хүн маш гүнзгий ойлгоно түүнийг засах нь маш хялбар бас түүнээс гарсан байдал ба шинэ байдал нь маш сайн байх болно

дүгнэлт хамгийн сонирхолтой нь би энэ үед алдаж тухайн өөрийнхөө алдааг мөн л хүнээр буюу ааваараа хэлүүлж ойлгож байна тэгэхдээ үүнийг эцсийн хүнээр хэлүүлж ойлгосон алдаа гэж
бодож байна үүнээс хойш өөрөө ойлгохыг хичээж байна :)

0 comments:

Post a Comment