Jan 6, 2010

Виктор Цой ба КИНО хамтлагийн тухай

Виктор Робертович Цой (1962-1990)




-Виктор Робертович Цой 1962 оны 6 сарын 21 нд Ленинград хотод төрсөн бөгөөд ээжийг нь Валентина Василяевна физикийн багш , аавыг нь Роберт Максимович Цой гэдэг инженер хүн байдаг .түүний аав нь солонгос хүн бөгөөд тухайн үед солонгос улсаас казакстан улсруу дүрвэсэн болон шилжин суурьшисан солонгосчуудын нэг байсан ба түүний ээж Валентина хэмээх орос бүсгүйтэй танилцан гэр бүл болжээ .



Цой багаасаа зураг зурах дуртай хүүхэд байсан ба дунд сургуулиа төгсөөд зургийн сургуульд оройгоор суралцдаг байсан ба түүний хажуугаар гитар хөгжим их сонирхон тоглодог нэгэн бөгөөд мөн Виктор Цой нь Владимр Висоцкий ,Брюс Лий-г шүтдэг байсан ба бага наснаасаа бие хамгаалах урлагаар хичээллэдэг байжээ. Виктор Цой Серовын нэрэмжит урлагийн сургуулиас сурлага муутай гэж хeeгдeн ТМС (техник мэргэжлийн сургууль)-д суралцаж, vйлдвэрт ажилладаг байв. Энэ vед тэрээр “Палат №6″ (Максим Пашковтой хамт), “Гарин ба гиперболоид” (Алексей Рыбинтэй хамт) гэдэг хамтлагуудыг байгуулаад амжжээ

Тэрээр 1981 онд Гарин и Гиперболойди хамтлагт соло гитарчин хийдэг байсан ба тэр хамтлагтайгаа санаа бодол нийцгүй байсны улмаас хамтлагаасаа гарч 1981 онд найз Юрий Каспарян тай хамтран оросын домогт “ КИНО хамтлагыг байгуулжээ.

Харин энэ үеэс хойш В.Цой жинхэнэ өөрийнхөөрөө уран бүтээлээ туурвиж ,хамтлагийнхаа бүх дуу, шүлэгийг зохиож байжээ.түүний дууны өнгө аяс социализмийн эсрэг байр сууртай ардчилсан эрх чөлөө , амьдралын тухай,хайр дурлал , мөн маш сонин өвөрмөц өнгө аястай дуунууд дуулдаг байлаа. тухай үед энэ хамтлаг маш өвөрмөц шинэлэг барууны өнгө аястай рок урсгалаар дуулдаг байлаа.

КИНО хамтлагийн гишүүд :

Виктор Цой –дуучин , ритм гитарчин

Юрий Каспарян –соло гитарчин

Игорь Тихомиров –басс гитарчин

Георгий Гурьянов –бөмбөрчин

Гишүүдийн бүрэлдэхүүнтэй байсан юм. Мөн энэ хамтлагт Александр Титов гэдэг хүн байсан бөгөөд 1984-1986 оны турш басс гитар тоглодог байв. Энэ хамтлагийн стиль гэх юм уу даа дурьдвал бөмбөрчин нь байнга босоогоороо тоглодог буюу сандал дээр суудаггүй ,басс гитарчин нь байнга хоёр тийшээ ганхдаг ,соль гитарчин нь харин зүгээр л нэг энгийн даруу нөхөр байсан ба дуучин Виктор Цой бол яахын аргагүй хэн бүхний шүтэн биширмээр нэгэн байсан бөгөөд уурын зуухны галч хийдэг хамгийн энгийн амьдралаар амьдардаг одоогийнхоор бол модернист маягийн зураг зурдаг , хамгийн гол зан суртахуун нь жинхэнэ эр хүн байсан ба тэрээр найзынхаа өмнөөс хутгалуулж байсан жинхэнэ найз шиг найз байлаа.

Түүний зурсан зурагнаас :

Тэрээр их этгээд сонин зурагнууд зурдаг байсан бөгөөд яг үүн шиг дуунуудыг зохиож байсан юм . мөн хэд хэдэн хотуудад өөрийн зургийн үзэсгэлэнгээ гаргаж байсан ба мөн америкт зургийн үзэсгэлэнгээ гаргасан юм .






Тухайн социализмийн үед энэ хамтлагт маш олон дарамт учирдаг байсан ба тэд Ленинград болон бусад хотуудын рок клубт нууцаар тоглодог байсан юм .“Кино” хамтлаг бага багаар Ленинградын рок клубууд болон Москвад тоглох болов. Эхлээд “Аквариум” хамтлагтай тоглодог байсан бол сvvлдээ дангаараа тоглох болжээ. нэгэн vеийн “шинэ давалгаа” болох “Аквариум”, “Зоопарк”, “Алиса”, “Африка”, “Кино” зэрэг хамтлагуудын дунд ямар ч eрсeлдeeн байсангvй

Кино хамтлагын оргил үе нь 1982-1990 он бөгөөд тэд нийтдээ 9 цомог гаргасан юм .

Тэдний цомгууд аас дурьдвал :

  • 1982—“45”
  • 1983--- “46”
  • 1984--- “Началник Камчатки
  • 1985--- Это не любовь
  • 1986--- Ночь
  • 1988---Группа крови
  • 1989--- Последний герой
  • 1989---Звезда по имени Солнце
  • 1990---Чёрный альбом

КИНО

1. 45. 1982 г

1. Время есть, а денег нет

2. Просто хочешь ты знать

3. Алюминиевые огурцы

4. Солнечные дни

5. Бездельник

6. Бездельник 2

7. Электричка

8. Восьмиклассница

9. Мои друзья

10. Ситар играл

11. Дерево

12. Когда-то Ты был битником

13. На кухне

14. Асфальт




2. 46. 1983 г

1. Троллейбус

2. Камчатка

3. Транквилизатор

4. Я иду по улице (нет аккордов, жду ;-)

5. Дождь для нас

6. Пора (нет аккордов, жду ;-)

7. Каждую ночь

8. Без десяти (нет аккордов, жду ;-)

9. Музыка волн

10. Саша

11. Хочу быть с тобой

12. Генерал

13. Стань птицей

14. Сельва (нет аккордов, жду ;-)

15. Песня кочегарам




3. Начальник камчатки.

1984 г

1. Последний герой

2. Каждую ночь

3. Транквилизатор

4. Сюжет для новой песни

5. Гость

6. Камчатка

7. Ария мистера X

8. Троллейбус

9. Растопите снег

10. Дождь для нас

11. Хочу быть с тобой

12. Генерал

13. Прогулка романтика




4. Это не любовь. 1985 г

1. Это не любовь

2. Весна

3. Уходи

4. Город

5. Это любовь

6. Рядом со мной

7. Я объявляю свой дом

8. Саша

9. Верь мне

10. Дети проходных дворов

11. Музыка волн




5. Ночь. 1986 г

1. Видели ночь

2. Фильмы

3. Твой номер

4. Танец

5. Ночь

6. Последний герой

7. Жизнь в стеклах

8. Мама-анархия

9. Звезды останутся здесь

10. Игра

11. Мы хотим танцевать




6. Группа крови. 1988 г

1. Группа крови

2. Закрой за мной дверь, я ухожу

3. Война

4. Спокойная ночь

5. Мама, мы все сошли с ума

6. Бошетунмай

7. В наших глазах

8. Попробуй спеть вместе со мной

9. Прохожий (нет аккордов, жду ;-)

10. Дальше действовать будем мы

11. Легенда




7. Последний герой. 1989 г

1. Хочу перемен

2. Электричка

3. Война

4. Троллейбус

5. Печаль

6. Последний герой

7. Группа крови

8. Мама мы все тяжело больны

9. В наших глазах

10. Спокойная ночь




8. Звезда по имени Солнце.

1989 г

1. Песня без снов

2. Звезда по имени Солнце

3. Невеселая песня

4. Сказка

5. Место для шага вперед

6. Пачка сигарет

7. Стук

8. Печаль

9. Апрель




9. Черный альбом. 1990 г

1. Кончится лето

2. Красно-желтые дни

3. Нам с тобой

4. Звезда

5. Кукушка

6. Когда твоя девушка больна

7. Муравейник

8. Следи за собой

9. Сосны на морском берегу (тут тоже)

10. Завтра война (нет аккордов, жду ;-)




Кино хамтлагийн хамгийн алдартай цомгийн тоонд Виктор Цой-г өөд болсоны дараа түүний найзууд болон хамтлагынхний гаргасан Чёрный альбом хэмээх цомог билээ энэ цомог хамтлагын хамгийн их борлуулагдсан цомог болжээ .





Тус хамтлаг 80 аад оны сүүлчээр ид оргил үедээ байсан ба зөвлөлтийн холбоотон гүрнүүдэд очиж аялан тоглолт хийж байсан юм .энэ хамтлагийн цомогууд англи болон орос хэл дээр барууны орнууд тэр тусмаа Франц ,Англи мөн Япон ,Солонгос зэрэг хэд хэдэн оронд бичигдэж худалдаанд гарч байлаа.

Кино хамтлаг маш олон хотуудаар аялан тоглолтоо хийсэн ба мөн хүмүүнлэгийн тоглолтууд хийсэн



Виктор Цой мөн АССА,ИГЛА хэмээх кинонд гол дүрийг бүтээсэн бөгөөд тэр үедээ ихээхэн шуугиан тарисан бүтээл болж чадсан билээ . Манай найз Хасаа хэлэхдээ энэ ИГЛА гэдэг кинонд Виктор Цой тоглосон биш бараг тэр хүний зүгээр амьдарч байгаа хэв маягийг камераар бичсэн мэт тийм кино болсон гэж билээ.тэр кинонд тэр хүний амьдрал дээрх зан араншин байгаа байдал л нь яг л хэвээрээ л байгаа мэт харагддаг нь нээрээ үнэн








Энд түүний кочегар буюу галч хийдэг тухай ярихгүй байхын аргагүй юм .тэрээр оросын хамгийн алдартай рок дуучин асар их нэр хүндтэй хүн байсан байж уурын зуухны галч хийдэг хүн байжээ.Ингэж л уурын тогооны eрeeнд хvн болгоны дуулах дуртай болсон “Камчатка” цомог бичигджээ.




Тэрээр 1982 онд Мариана гэдэг охинтой танилцсан бөгөөд тэр үед Мариана дунд сургуулийн 8-р ангид суралцдаг байсан юм .Тэр хоёр 1985 онд хуримаа хийсэн бөгөөд тэдний дундаас нэг хүү гарсан .

Дараа нь тэр ИГЛА кинонд тоглосоныхоо дараа Наташа Разлогова гэдэг бүсгүйтэй танилцсан бөгөөд сүүлийн хэдэн жил түүнтэй амьдарсан юм .гэвч тэр Марианагаас яг салаагүй байсан юм ,тэр Мариана-д хэлэхдээ бид хоёрын хүүхэд байхад хоёулаа салахгүй гэж хэлсэн байдаг




Виктор Цой 28 насандаа буюу 1990 оны 8 сарын 15 нд авто машины ослоор нас барсан юм .тэрээр Мариана-аас гарсан хүүтэйгээ утасаар яриад загасанд хамт явахыг санал болгосон боловч тэр зөвшөөрөөгүй тул ганцаараа Латви улсын Рига гол руу загасчилахаар явж байгаад осолд оржээ. Тэрээр Москвич 2141 машинтай явж байгаад Икарус -250 маркийн автобустай мөргөлдсөн юм.


Түүнийг шүтэн бишрэгч болон хүмүүсийн яриагаар түүнийг хэрхэн нас барсан талаар янз бүрийн таамагууд байдаг ба зөвлөлт холбоот орос улсын засагаас зохион байгуулалттай хороосон ,эсвэл энэ үнэхээр осол байсан гэх мэт олон таамаглалууд байдаг.

Түүнийг өөрийнх нь төрсөн Ленинград хотод нь оршуулсан юм.

Мөн В.Цой-г нас барахад оросын 250 гаруй залуус амиа хорлосон юм . Тэдгээр залуус В.Цой-оор амьдралаа төсөөлж байсан юм .мөн амиа хорлоё гэж бодож байсан хэд ч байсан юм билээ .Түүнчлэн дэлхий дээр ийм тооны залуус алдартай хүмүүсээс болж амиа хорлосон тохиолдол маш ховор юм.

Түүнийг нас барсны дараа 1992 онд Последний герой хэмээх дууных нь нэрээр нэрлэсэн баримтат кино бүтээсэн бөгөөд үүнийг бүтээгдсэн даруйдаа гаргаагүй бөгөөд 2008 оноос эхэлж театруудаар гаргасан юм.Дэлхийн сая сая шүтэн бишрэгчид нь одоог хүртэл түүнийг санан дурсдаг юм.




4 comments: